Шууд нислэгтэй аялал

Анталяа аялал

Хугацаа

7 өдөр | 6 шөнө

Улс

ТУРК

Эхлэх үнэ

4,190,000₮

Нэг өдөр нэг цаг мөчид 4 улирал зэрэг тохиох газар хаана байдаг вэ? Тийм ээ, энэ бол Турк. Гайхамшигт байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн ховор олдворууд Туркийн аялалд таныг хөтөлнө. Хар Далай, Мраморын тэнгисийг холбон урсах “Босфорусын хоолой”-гоор усан онгоцоор аялж дурсамжуудаа нэмээрэй.

Турк улс нь гайхамшигтай байгалийн тогтоц, давтагдашгүй түүх дурсгал, археологийн үлдэгдлүүд, жилээс жилд хөгжиж буй аялал жуулчлалын салбар, зочломтгой ёс заншил, боломжийн үнээрээ зочид гийчин, жуулчдын сэтгэлд хүрч чадсан улс юм. Эдгээр олон сонголтуудаас хархад Турк улс нь сүүлийн үед дэлхийд нэр хүндтэй аялал жуулчлалын төв болоод байгаад гайхах зүйлгүй.
Гурван талаараа тэнгисээр хүрээлэгдсэн, нутаг дэвсгэрийнх нь хил хязгаарууд нь далайн эрэг, наран шарлагын газар, арлууд, булан тохой, боомт, хойгуудаар хүрээлэгдсэн байдаг.
Турк улс нь цаг уурын өвөрмөц тогтолцоотой бөгөөд нэг өдөр, нэгэн цаг мөчид дөрвөн улирал нэгэн зэрэг болж байдаг.

Онцлох газрууд:
Анталяа хотын түүхийн дурсгалт газар аялах, далайн эрэг, Дюден хүрхрээ, завиар аялах

ӨДӨР 01

Улаанбаатар-Анталяа, Турк /2021.06.19/

04:00 Онгоцны буудал дээр цугларах
07:00 Улаанбаатар хотоос Анталяа хот руу нисэх
11:00 Анталяад газардана. Хөтөч онгоцны буудал дээр тосон авч аяллын багийн сонголтоор Анталия хотын далайн эрэг дээрх 5 одтой “Aydinbey Queens Palace & Spa”, 4 одтой “Club marakesh beach” зочид буудалд хүргэнэ. Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах бөгөөд өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй. Зочид буудал нь бүх хоол буфет байх ба мөн адил уух зүйлс бүгд үнэгүй. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө аван Хуучин хот,улсын талбай эртнээс хотын бэлэг тэмдэг болсон Ийвлийн цамхагийг үзээд оройн хоолоо буудалдаа очиж зооглоод амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 02

Анталяа, Турк /2021.06.20/

Өдрийн хоолны дараа Анталяа хотын аялал эхэлнэ. Анталяа хоттой танилцан, үзэсгэлэнт Дюден хүрхрээг үзэж зургаа авхуулна. Дараа нь үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэл, Европ руу өндөр үнээр нийлүүлдэг үслэг эдлэлийг хямд үнээр худалдан авах боломжтой. Оройн хоолоо буудалдаа ирж зооглоод амарна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 03

Анталяа, Турк /2021.06.21/

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор буудалд байгаа бүхий л үйлчилгээг аван амрах боломжтой. Мөн нэмэлтээр аяллын хөтчөөс та бүхний цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг гаргуулан авах ба нэмэлт хөтөлбөр авах боломжтой, Үүнд:

  • Завиар аялах, газар дундын тэнгисээр аялах 6 цагийн аялал гэх мэт

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 04

Анталяа, Турк /2021.06.22/

Өдрийн хоолоо идсэний дараа Анталия хотын аялалдаа гаран эхний ээлжид Олимпус хэмээх кабелийн машинаар Анталия хотыг дээрээс нь харах мөн зургаа авахуулах боломжтой. Мөн даруулт завиар газар дундын тэнгисийн гайхалтай байгалиар аялна.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 05

Анталяа, Турк /2021.06.23/

Өглөөний цайны дараа Анталяа хотын түүхийн дурсгалт газраар аялах, далайн эрэгээр амрах.

Хоол: Өглөө/Өдөр/Орой

ӨДӨР 06

Анталяа, Турк /2021.06.24/

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор амрах эсвэл томоохон худалдааны төвүүд болон брэндийн дэлгүүрүүдээр явах боломжтой.
Аяллын баг өдрийн хоолоо идсэний дараа томоохон худалдааны төвийн зүг хөдөлнө.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 07

Анталяа-Улаанбаатар /2021.06.25/

Өглөөний цайны дараа буудлын өрөөг хүлээлгэн өгнө.
09:30 Анталяа хотын онгоцны буудлын зүг хөдлөх, бүртгэл хийлгэх
13:00 цагт Улаанбаатар хотын зүг ниснэ. Улаанбаатар хотод шөнийн 03:00 цагт ирээд БНТУ-ын аяллын дурсамжаа өвөрлөн аяллаа өндөрлөнө.

Хоол: Өглөө/–/–

ӨДӨР 07

Улаанбаатар /2021.06.26/

03:00 УБ-т бууснаар аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭ:

  • Том хүн: 4,190,000₮ /5 одтой буудал/, 3,790,000₮ /4 одтой буудал/

  • Хүүхэд 2-11 нас: ~₮

  • Хүүхэд 0-2 нас: ~₮

Аяллын зардалд багтсан

  • Нислэгийн тийз
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Гадаад зорчигчийн иж бүрэн даатгал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэрийн үнэ

Аяллын зардалд багтаагүй

  • Чөлөөт өдрүүдийн хоол, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
  • Хувь хүний зардал
  • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
  • УБ-аас болон Анталяагаас нисэхэд ПСР шинжилгээ өгөх төлбөр /вакцины 2 тун хийлгэсэн хүнд хамаарахгүй/

Жич: Тус аялалд Ковидын эсрэг 2 тун вакцин хийлгэсэн хүн хамрагдана, Хийлгээгүй тохиолдолд нэгдсэн журмаар 6/17-нд PCR шинжилгээнд хамрагдан сөрөг гарсан тохиолдолд аялах боломжтой.

Тус аялалд бүртгүүлэхүү?