Нэг их өндөр биш ч сэтгэл татам харагдах барилга байшингууд энэ хотын дүр төрх. Бүгд нэг өнгөтэй, бас хэлбэр загварын хувьд ч төстэй. Гэхдээ эртний уран барилгын гайхамшгийг энд цогцлоож чадсан. Энэ бол Сена мөрний эрэг дээрх Парис хот.

Парис нь Францын улс төр, эдийн засаг, соёлын төв бөгөөд нийт гурван нисэх онгоцны буудал, зургаан толгой төмөр замын буудалтай Франц улсын зам тээврийн чухал зангилаа цэг болдог. Сена мөрний эргийн нэг хэсэг нь өнөөдөр ЮНЕСКО-ийн дэлхийн өвд багтах ба ЮНЕСКО-ийн төв байр нь өөрөө тус хотод байхаас гадна Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Олон улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төв байрууд ч энэ хотод байдаг.

Парист зугаалж, алхахад хамгийн тохиромжтой улирал нь ч хавар. Дөрөв ба таван сар эсвэл ес, аравдугаар сар Siene голын эргээр орших юм бүхэн зөвхөн таны хамгийн нандин мэдрэмж хайрын сэтгэлийг хөглөхөд зориулагдсан мэт байдаг.