Аяллын даатгал

Тэнгэр даатгал

САЙН БАЙНА УУ:
Энэхүү даатгалын баталгаа нь даатгалын хураамж төлөгдсөний үндсэн дээр Даатгагч болон даатгалын баталгаанд нэр заасан Даатгуулагчийн хооронд байгуулсан даатгалын гэрээ гэж тооцогдоно. Даатгалын хугацаа Даатгалын үйлчлэх хугацаа нь даатгалын баталгаанд заасан хугацаанд Даатгуулагч Монгол улсын хилийн дээсийг давсан цагаас эхэлж, даатгалын баталгаанд заасан хугацаа дууссан эсвэл Даатгуулагч байнга оршин суугаа орондоо буцаж ирсэн тохиолдолд дуусгавар болно. Бүтэн жилийн даатгал хийгдсэн  тохиолдолд Даатгуулагч даатгалын хугацаанд сонгосон газар зүйн хүрээнд хэдэн ч удаа аялах боломжтой ба аялал тухай бүрд 92 хүртэлх хоногийн хугацаагаар хамгаалагдсан болно. Нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргах Даатгалын тохиолдол болсон үед Даатгуулагч дэлхийн бүх улс оронд өөрийн сүлжээ бүхий MARFRE Asistencia-тай нэн даруй холбогдох үүрэгтэй. Ингэснээр Даатгуулагч 24 цагийн турш үнэ төлбөргүй зөвлөгөө авах, туршлагатай Зөвлөгчийн тусламжтайгаар бүх асуудлаа газар дээр нь бүрэн шийдвэрлүүлэх болно. Та даатгалын гэрээний нөхцөлүүдтэй сайтар танилцана уу.

ДААТГУУЛАГЧДИЙН АНХААРАЛД

Энэхүү гэрээт баталгаа нь хураамж төлөгдсөний үндсэн дээр Даатгагч болон энэхүү гэрээт баталгаанд нэр заасан Даатгуулагчийн хооронд байгуулсан даатгалын гэрээ гэж тооцогдоно.
Та даатгалын гэрээний нөхцөлүүдтэй сайтар танилцана уу.
Даатгалын хугацаа Даатгалын үйлчлэх хугацаа нь даатгалын баталгаанд заасан хугацаанд Даатгуулагч Монгол улсын хилийн дээсийг давсан цагаас эхэлж, даатгалын баталгаанд заасан хугацаа дууссан эсвэл Даатгуулагч байнга оршин суугаа нутаг орондоо буцаж ирсэн тохиолдолд дуусгавар болно. Бүтэн жилийн даатгал хийгдсэн тохиолдолд Даатгуулагч даатгалын хугацаанд сонгосон газар зүйн хүрээнд хэдэн ч удаа аялах боломжтой ба аялал тухай бүрд 92 хүртэлх хоногийн хугацаагаар хамгаалагдсан болно.
Насны хязгаар Энэ даатгалд 65 хүртэлх насны хүмүүс хамаарна. 65-аас дээш насны хүмүүс нэмэлт хураамжаар даатгуулж болно. Үүнд, 65-79 насны хүмүүс даатгалын хураамжийг 2 дахин, 80-84 насны хүмүүс даатгалын хураамжийг 3 дахин өсгөж нэмэлт хураамж төлнө.
Гэрээ цуцлах, цуцласнаас үүсэх хариуцлага

1. Гэрээг дор дурдсанаас бусад тохиолдолд даатгалын гэрээг цуцлахгүй ба хураамжийг буцаан олгохгүй. a. Даатгуулагчийн гэр бүлийн гишүүн хүндээр өвчилсөн, нас барсны улмаас зорчоогүй. b. Даатгуулагчийн зорчих улсын виз гараагүйг бичгээр нотолсон үед c. Тухайн улс орон руу зорчихыг Засгийн Газраас хориглосон үед

2. Дээр дурдсан тохиолдолуудын улмаас Гэрээг цуцлах тохиолдолд Даатгуулагчийн төлсөн хураамжаас Даатгагчийн холбогдон гарсан зардлыг хасч буцаан олгоно.

3. Даатгуулагчийн визийн хугацаа даатгалын хугацаанаас өөрөөр олгогдсон тохиолдолд хураамжийн зөрүүг Даатгуулагчид буцаан олгоно.

ДААТГАЛ ҮЙЛЧЛЭХГҮЙ НӨХЦӨЛ Эмчийн тодорхойлолтод дурьдсан гэнэтийн шалтгаанаас бус, өөрт байсан нь тодорхой аливаа өвчин зовиур, хууч өвчинтэй холбоотой хийгдсэн аливаа эмчилгээ нь даатгалаар хамгаалагдахгүй ба нөхөн төлбөр олгогдохгүй.  Даатгуулагчид байсан болон байгаа өвчин зовиур, хууч өвчин гэдэгт дараах өвчин орно. Үүнд: Гипертон, даралт ихсэх, зүрхний өвчин, тархи мэдрэлийн өвчин, чихрийн шижин, хорт хавдар, харшил, астма, жирэмслэлт, бүх төрлийн чулуу, шүдний өвчин (гэнэтийн ослын улмаас үүдсэн шүдний эмчилгээ орохгүй.)

I ХЭСЭГ – ХУВЬ ХҮНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

1. Гадаад оронд байх хугацаанд гарах эмнэлэг, эмчилгээний зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэт өвчлөх, гэнэтийн осолд орсны улмаас учирсан эмнэлэг, эмчилгээний болон мэс заслын зардал, эмчлэгч эмчийн жорын хуудсаар олгогдсон эм тарианы зардал зэрэг ердийн, нэн шаардлагатай, зайлшгүй гарах зардлыг Даатгагч нөхөн төлнө. Даатгагчийн эмч, мэргэжилтэний баг нь Даатгуулагчийг аль эмнэлэг рүү илгээх, Даатгуулагчийн биеийн ерөнхий байдлыг харгалзан эмнэлэгийн зөвлөгөө өгнө. Даатгалын хамгаалалтын дээд хэмжээ нь бүх улс оронд  даатгалын сертификатанд зааснаар 30,000 ам.доллар эсвэл 50,000 ам.доллар байна.

Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд:1. Гэрээт баталгаа (эх хувь);2. Эмчилж байсан эмч болон эмнэлгийн байгууллагын дүгнэлт (эх хувь); 3. Нэхэмжлэл эсвэл төлбөр төлсөн баримт (эх хувь); 4. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт; *-Даатгалын тохиолдол бүрд Даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг 50 ам.доллар байна.

2. Шүдний яаралтай эмчилгээ Даатгуулагч гадаад оронд аялах хугацаанд шүдний өвдөлт намдаах, эмчилгээ, эм тариа болон шүд авах зэрэг анхны тусламж үзүүлэх яаралтай эмчилгээ шаардлагатай болсон тохиолдолд Даатгагч 450 ам.доллар хүртэлх төлбөрийг төлөх ба Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэсэг даатгалын тохиолдол бүрт 50 ам.доллар байна.

Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд:1. Гэрээт баталгаа (эх хувь); 2. Эмчилж байсан эмч болон эмнэлгийн байгууллагын дүгнэлт (эх хувь); 3. Нэхэмжлэл эсвэл төлбөр төлсөн баримт (эх хувь); 4. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт; *-Даатгалын тохиолдол бүрд Даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг нь 50 ам.доллар байна.

3. Нутаг оронд яаралтай хүргэх болон тээвэрлэх зардал Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд гэнэт өвдөх, гэнэтийн осолд орсон тохиолдолд хамгийн ойрын эмнэлэгт хүргэх, нутаг орон руу нь тээвэрлэх ажлыг зохион байгуулж гарсан зардлыг Даатгагч төлнө. Даатгагчийн эмч, мэргэжилтэний баг нь Даатгуулагчийг аль эмнэлэг рүү илгээх, Даатгуулагчийн биеийн ерөнхий байдал, өвчин болон ослын хүнд хөнгөн эсэхийг харгалзан Даатгуулагчийг нутаг орон руу нь зөөн тээвэрлэх шаардлагатай эсэхийг шийдвэрлэнэ. Даатгагчийн эмч, мэргэжилтэний баг нь Даатгуулагчийн эмчлүүлж буй эмнэлэг эмчилгээний төвтэй байнгын харилцаатай ажиллан, Даатгуулагчийн эмчлэгч эмч нартай зөвлөлдсөний үндсэн дээр хамгийн тохиромжтой тээврийн хэрэгслээр шилжүүлэн тээвэрлэх эсвэл нутаг орон руу нь буцаан зөөн тээвэрлэх асуудлыг шийдвэрлэнэ.
Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд: 1. Гэрээт баталгаа (эх хувь);2. Онгоцны тийз (эх хувь); 3. Шинэ онгоцны тийз (эх хувь); 4. Хэрвээ өөр тээврийн хэрэгсэл ашигласан бол тасалбар (эх хувь); 5. Эмчилж байсан эмч болон эмнэлгийн байгууллагын дүгнэлт (эх хувь); 6. Шаардагдах эмчилгээний тоног төхөөрөмжийн баримт; 7. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт;

4. Шарил зөөн тээвэрлэх Даатгуулагч гадаад улс оронд байх хугацаанд нас барсан тохиолдолд Даатгагч шарилыг нутаг оронд нь хүргэхэд гарах тээврийн зардал болон нутаг оронд нь оршуулах газар хүртэл тээвэрлэх зардлыг хариуцна. Оршуулгын зардал, шарил чандарлах эсвэл оршуулгын ажиллагааны зардлыг төлөхгүй.

Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд: 1. Гэрээт баталгаа (эх хувь); 2. Оршуулгын зардлыг төлсөн баримт (эх хувь); 3. Агаарын тээврийн компаниар зорчсон нэхэмжлэх, баримт (эх хувь); 4. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт;

5. Даатгуулагчтай хамт яваа гэр бүлийн гишүүнийг яаралтай буцаах Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчин, гэнэтийн ослын улмаас 10 ба түүнээс дээш хоногоор эмчлүүлэх шаардлагатай болсон эсвэл нас барсан тохиолдолд Даатгуулагчийг дагалдан яваа гэр бүлийн нэг гишүүн өөрийн маршрутын дагуу тээврийн хэрэгслээр буцаах боломжгүй болсон тохиолдолд нутаг орон руу нь буцаах зардлыг Даатгагч хариуцна.

Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд: 1. Гэрээт баталгаа (эх хувь); 2. Эмнэлгийн дүгнэлт (эх хувь); (Даатгуулагч 10-аас дээш хоног эмнэлэгт хэвтсэн эсэхийг батлах) 3. Шаардлагатай гэр бүлийн гишүүний онгоцны тийз (эх хувь); 4. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт;

6. Гэр бүлийн нэг гишүүний зардал Даатгуулагч гадаад улс оронд аялах хугацаанд гэнэтийн өвчин, гэнэтийн ослын улмаас 10 ба түүнээс дээш хоногоор эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд Даатгуулагчийн гэр бүлийн нэг гишүүнийг байнгын оршин суугаа газраас Даатгуулагчийн гадаадад хэвтэн эмчлүүлж байгаа газарт хүргэх, буцаан хүргэх тээврийн зардал болон эмнэлэгт эргэж очих, болон гэр бүлийн гишүүний байрлах зочид буудлын зардалд зориулан 10 хүртэлх хоногоор тооцон өдөрт 85 хүртэлх ам.долларыг хариуцна. Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд: 1. Гэрээт баталгаа (эх хувь); 2. Эмнэлгийн дүгнэлт (эх хувь); 3. Эмчилгээний зардлын баримт болон нэхэмжлэх  (Даатгуулагч зайлшгүй 10-аас дээш хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байх шаардлагатай 4. Зочид буудлын нэхэмжлэх 5. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт;

7. Гэр бүлийн гишүүдээс нас барсан тохиолдолд Даатгуулагчийг яаралтай нутаг орон руу нь буцаах зардал Даатгуулагчийг гадаад улс оронд аялах хугацаанд гэр бүлийн гишүүдээс нас барсан тохиолдолд Даатгуулагч аялалаа яаралтай зогсоох улмаар эх орондоо яаралтай буцах болсон тохиолдолд, Даатгуулагч маршрутын дагуу тээврийн хэрэгслээр буцах боломжгүй болсон тохиолдолд Даатгуулагчийн нутаг орондоо буцах аялалын зардлыг Даатгагч төлнө. Энэ тохиолдолд Даатгуулагч гэр бүлийн гишүүдээс нь нас барсан гэдгийг нотлох нас барсны гэрчилгээ болон аялалаа зогсоох шаардлагатай болсон тухай бичиг баримтыг бүрдүүлж Даатгагчид хүргүүлнэ.

Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд: 1. Гэрээт баталгаа (эх хувь); 2. Даатгуулагчийн ойрын гэр бүлийн гишүүний хүн нас барсаны гэрчилгээ (эх хувь); 3. Даатгуулагч болоод нас барсан этгээдийн хоорондын холбоог баталсан гэрчилгээ, баримт 4. Буцах онгоцны тасалбар, зардлын баримт; 5. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт;

8. Эм тариа хүргэх үйлчилгээ Даатгуулагчийн эмчлүүлж байгаа газарт Даатгуулагчийн эмчлэгч эмчийн бичсэн эм тариа эсвэл Даатгуулагчийг гадаадад аялахаас өмнө бичигдсэн эм тариа олдох боломжгүй тохиолдолд эм тариа яаралтай илгээх зардлыг Даатгагч төлнө.

9. Яаралтай мессэж дамжуулах үйлчилгээ Даатгалын тохиолдолын тухай Даатгуулагчийн гэр бүлийнхэнтэй яаралтай холбоо барих, мессэж илгээх үйлчилгээг Даатгагч хариуцна.

II ХЭСЭГ – АЧАА ТЭЭШИЙН ХОХИРЛЫН ХАМГААЛАЛТ БОЛОН НИСЛЭГ ХОЙШЛОГДОХ

1. Ачаа тээш алдагдах Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас нислэгийн үед Даатгуулагчийн бүртгүүлсэн ачаа тээш болон хувийн эд зүйлсээ алдсан тохиолдолд ачаа тээшийг олж авах болон алдагдсан эд зүйлсээ нөхөн бүрдүүлэхэд зориулан Даатгагч 210 ам.доллар хүртэлх нөхөн төлбөр олгоно. Даатгуулагч алдагдсан ачаа тээш, дотор нь байсан эд зүйлсийн жагсаалт, үнэ, худалдан авсан өдөр зэрэг тодорхой мэдээллийг Даатгагчид өгөх шаардлагатай бөгөөд алдагдсан эд зүйлсийн нөхөн төлбөрийг хийхдээ олон улсын агаарын тээврийн компаниудын ачаа тээшинд хүлээх хариуцлагын журмыг мөрдөнө. Ачаа тээш алдагдах үед хүлээх хүлээлгийн хугацаа доод тал нь 21 өдөр байх ба алдагдсан эд зүйлс цаашид олдох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд нөхөн төлбөр хийгдэнэ. Мөнгө, үнэт эдлэл, дебит болон кредит карт болон түүнтэй адилтгах бичиг баримт алдагдсан тохиолдолд энэ даатгалаар нөхөн төлбөр олгохгүй.

Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд: 1. Гэрээт баталгаа (эх хувь); 2. Агаарын тээвэрлэгч компанийн сертификат (эх хувь);3. Алдагдсан эд зүйлийн баримт  (эх хувь); 4. Тээвэрлэгчийн талаас төлсөн нөхөн олговрын баримт (эх хувь); 5. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт;

2. Ачаа тээш хоцрох IATA буюу Олон Улсын Агаарын Тээврийн Холбооны бүрэлдэхүүнд багтдаг агаарын тээврийн компанид бүртгүүлсэн ачаа тээш 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд Даатгагч Даатгуулагчид ойр зуур хэрэгцээт зүйлс худалдан авах зардалд зориулан 100 хүртэлх ам.доллар олгоно. Энэ тохиолдолд агаарын тээврийн компанийн ачаа тээш хойшлогдсон тухай албан ёсны тодорхойлолтыг үндэслэж нөхөн төлбөр олгоно.

Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд: 1. Гэрээт баталгаа (эх хувь); 2. Агаарын тээвэрлэгч компанийн ачаа тээш хамгийн багадаа 6 цаг хойшлогдсон тухай нотолсон сертификат  (эх хувь); 3. Хэрэгцээт зүйлс худалдан авсан баримтууд (эх хувь); 4. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт; Нөхөн төлбөрийн дээд хэмжээ: 100 ам.доллар

3. Алдагдсан ачаа тээш болон хувийн эд зүйлсийн байгаа газрыг тодорхойлох болон тээвэрлэн хүргэх Даатгуулагчийн ачаа тээш болон хувийн эд зүйлс хулгайд алдагдсан тохиолдолд хэрхэн мэдэгдэх тухай зөвөлгөө өгч, алдагдсан ачаа тээшийн байгаа газар, байрлалыг тогтоох талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна. Даатгуулагчийн ачаа тээш болон алдагдсан эд зүйлс олдсон тохиолдолд Даатгуулагчийн байгаа газарт ачаа тээшийг нь хүргэх эсвэл байнгын оршин суугаа нутаг орон руу нь хүргэх зардлыг Даатгагч хариуцна. Даатгуулагчийн ачаа тээш болон хувийн эд зүйлс олдсон тохиолдолд Даатгагчаас олгосон нөхөн төлбөрийг Даатгуулагч буцааж өгөх үүрэгтэй.

Нөхцөлүүд: Даатгуулагчийн ачаа тээш болон хувийн эд зүйлс алдагдсан тохиолдолд тээвэрлэгч компанийн гаргасан тодорхойлолтын эх хувь, бусад шаардлагатай бичиг баримтыг үндэслэнэ.

4. Нислэг хойшлогдох Даатгуулагчийн хуваарьт нислэг 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд Даатгагч нислэг хойшлогдсоны улмаас гарах нэмэгдэл зардалд (зочид буудал, хоол, унааны зардал) зориулан дараах хязгаарт багтаан нөхөн төлбөр олгоно. Үүнд, – 6 цагаас илүү хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд 45 ам.доллар – 12 цагаас илүү хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд нэмэлт 45 ам.доллар – 18 цагаас илүү хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд нэмэлт 45 ам.доллар – 24 цагаас илүү хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд нэмэлт 45 ам.доллар Даатгагч нислэг хойшлогдсон тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэн 180 ам.доллар хүртэл нөхөн төлбөр олгоно. Агаарын тээврийн компанийн болон агаарын компанид үйлчилгээ үзүүлэгч гэрээт компаниудын ажилчид ажил хаясны улмаас нислэг хойшлогдсон тохиолдолд Даатгагч хариуцлага хүлээхгүй. Байнгын бус нислэг хийдэг болон чартер нислэг үйлдэгч компанийн нислэг хойшлогдсоноос үүсэх хариуцлагыг Даатгагч хүлээхгүй.

Нөхөн төлбөр олгоход шаардагдах материалууд: 1. Гэрээт баталгаа (эх хувь); 2. Агаарын тээвэрлэгч компанийн ачаа тээш хамгийн багадаа 6 цаг хойшлогдсон тухай нотолсон сертификат  (эх хувь); 3. Хэрэгцээт зүйлс худалдан авсан баримтууд (эх хувь); 4. Даатгагчийн шаардсан хохирлыг нотлох нэмэлт баримт; НӨХЦӨЛҮҮД БОЛОН ХЯЗГААРЛАЛТ 1) Даатгуулагч нь тээвэрлэгч компани, түүний төлөөлөгч агентаас нислэг хойшлогдсон өдөр, шалтгаан зэргийг тодорхой заасан, нислэг хойшлогдсон тухай тодорхойлолтыг Даатгагчид ирүүлнэ. 2) Энэхүү гэрээний бүлэгт заасан нөхөн төлбөрийг Даатгагч Даатгуулагчийн нислэг хийхээр суудлын баталгаажуулалт хийлгэсэн онгоцны тийз дээр заасан хугацаанаас эхлэн тооцно.

III ХЭСЭГ – НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ (Энэ хэсэг бүтэн жилийн хугацаагаар даатгуулсан тохиолдолд үйлчилнэ) 1. Баталгаа бүрэн гаргах үйлчилгээ Даатгуулагч хуулийн хариуцлага хүлээсний улмаас Даатгуулагчид шаардлагатай байгаа баталгааг Даатгагч Даатгуулагчийн өмнөөс 850 хүртэл ам.доллар гаргаж урьдчилгаа олгох ба Даатгуулагч Даатгагчийн баталгаагаар авсан урьдчилгааг 45 хоногийн дотор Даатгагчид буцаан төлнө. Мэргэжлийн туслалцаа үзүүлэгч компани нь урьдчилгааг олгохоос өмнө Даатгуулагчийн кредит дансны баталгааг Даатгуулагчаас шаардах эрхтэй.

Баталгаа гаргах үйлчилгээний явц:

1. Даатгуулагчийн кредит дансны баталгаа; зээлийн картны 2. Даатгагч нь даатгуулагчийн өмнөөс барьцааны мөнгийг төлж, батлан даана; 3. Даатгуулагч даатгагчид баталгааны мөнгийг 45 хоногийн дотор буцаан төлөх үүрэгтэй; 850 ам.доллар хүртэл
2. Бэлэн мөнгөний урьдчилгаа олгох үйлчилгээ Даатгуулагч гадаад оронд аялах хугацаанд гэнэт өвдсөн, гэнэтийн осолд орсон, эд зүйлс, ачаа тээшээ хулгайд алдсан нь холбогдох байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон тохиолдолд Даатгагч нь Даатгуулагчид 850 ам.доллар хүртэлх урьдчилгаа мөнгө олгох ажлыг зохион байгуулна.
3. Паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, бичиг баримтаа хаяж гээгдүүлэх Даатгуулагч гадаад оронд байх хугацаандаа паспорт болон жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх бусад бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд шинээр паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах консулын бичиг баримтыг авахад гарах зардлыг 200 ам.доллар хүртэл нөхөн төлнө.
4. Өмгөөлөгчийн зардал Даатгуулагч гадаад оронд аялах хугацаанд зам тээврийн осол гаргасны улмаас гарсан ял, торгууль болон иргэний холбогдолтой нэхэмжлэлтэй холбогдолтойгоор үүсэх хуулийн зардлыг Даатгагч 2,100 ам.доллар хүртэл төлнө.

ДААТГАЛД ХАМААРАХГҮЙ ХЭСЭГ

(Гэрээний бүх хэсэгт хамааралтай болно.)
Энэхүү гэрээгээр олгогдох даатгалын хамгаалалтанд дор дурьдсан эрсдэл, түүний үр дагаварын улмаас бий болсон хохирол хамаарахгүй бөгөөд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Үүнд,

1) Даатгуулагчийн өөрийн буруутай үйл ажиллагаа, гэмт хэргийн чанартай үйлдэлд оролцсон эсвэл санамсар болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлийн шууд болон шууд бус хохирол. Даатгуулагчийн сэтгэл санааны гутрал, сэтгэцийн гажиг, сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийлгэх үеийн үйлдэл, түүний үр дагавар.
2) Хүний хүчин зүйлээс үл хамаарах давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон эрсдэл, үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, галт уулын дэлбэрэлт, хүчит салхи, агаарын хөлөг эсвэл агаараас унах биет зүйлс, агаар мандлын, цаг уурын, газар хөдлөлийн болон геологийн онцгой үзэгдэл.
3) Терроризмын үйл ажиллагаа, бослого, үймээн самуун болон олон нийтийн үйл ажиллагаа, цугларалтаас үүдсэн хохирол.
4) Энхийн цагт цэрэг армийн болон хамгаалалтын хүчний үйлдэл, хохирол.
5) Зарласан болон зарлаагүй дайн байлдааны үйл ажиллагаа, олон улсын хөндлөнгөөс оролцон хүч хэрэглэсэн үйл ажиллагаа, мөргөлдөөн, маргаантай асуудал.
6) Радио идэвхит болон цөмийн эрчим хүчний нөлөөлөл.
7) Даатгуулагч мөрийцөх, аливаад уриалан дуудсан үйлдэл хийх, хэрүүл шуугиан тарих болон зайлшгүй тохиолдолд хуулийн дагуу батлан хамгаалах үйлсэд оролцохоос татгалзсаны үр дагавар.
8) Нэмэлт хураамж төлж, гэрээнд тусгайлан тохиролцоогүй нөхцөлд Даатгуулагч даатгуулахаас өмнө өвдөж байсан болон гэнэтийн осолд орж байсан тохиолдол.
9) Даатгуулагч уралдаан тэмцээн, спортын арга хэмжээ болон дадлага, туршилт болон бэлтгэлд оролцсон.
10) Автомашин, мотоцикль бусад ижил төстэй тээврийн хэрэгслийн уралдаан тэмцээнд оролцох, ан хийх, усанд шумбах, хүн тээвэрлэх, зориулалтын бус тээврийн хэрэгслээр олон улсын далай тэнгист навигацийн тээвэр хийх, морь унах, ууланд авирах, бокс тоглох, барилдах, цэргийн урлаг болон шүхрээр буух, халуун агаар бүхий агаарын бөмбөлөгөөр нисэх, чөлөөт уналт, гулгалт, эгц хананд авирах зэрэг аюултай спортын төрөлд оролцох.
11) Cпортын холбоо болон ижил төстэй байгууллагуудаас зохион байгуулж байгаа уралдаан тэмцээнд оролцох.
12) Цанаар гулгах болон түүнтэй төстэй спорт, өвлийн болон зуны спортын аюултай төрөлд оролцох.
13) Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна байнга оршин суугч.
14) Олон нийтэд үйлчилдэггүй агаарын хөлөг эсвэл нисдэг тэргээр зорчих.
15) Даатгуулагчийн ажил үйлчилгээний үр дагавараас үүдэлтэй гарсан хохирол, ажлын байран дахь осол.
16) Давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөлөл
Дараах тохиолдолд Даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Үүнд:

1) Нэн яаралтай, зайлшгүй тохиолдолоос бусад тохиолдолд MAPFRE Asistencia-д урьдчилан мэдэгдэлгүйгээр, эсвэл уг байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр Даатгуулагчийн болон түүний өмнөөс үзүүлсэн аливаа үйлчилгээ.
2) Хэрэв нэн яаралтай болон зайлшгүй тохиолдолд үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан бол Даатгагчид холбогдох баримт, тооцоо, нэхэмжлэлийн эх баримтыг бүрдүүлж ирүүлэх шаардлагатай.
3) Даатгуулахаас өмнө өвдөж байсан аливаа архаг хууч өвчин эмгэг, гэнэтийн осол.
4) Амиа хорлох, амиа хорлох үйлдэл хийснээс биед учирсан гэмтэл.
5) Архи, хар тамхи, хортой эм хэрэглэсэн, хар тамхины хольц бүхий мансууруулах үйлчилгээтэй эм тариа хэрэглэсэн, эмчийн жоргүй хэрэглэхийг хориглосон эм тариаг дур мэдэн хэрэглэсэн, ухаан санаанд нөлөөлөхүйц болон мэдрэлийн тэнцвэр алдагдуулах үйлчилгээтэй эм хэрэглэснээс үйлдэлтэй өвчин, түүний үр дагавар.
6) Даатгагчийн эмч мэргэжилтэнүүдийн зөвшөөрсөн тохиолдолд Даатгагчийн санал болгосон шилжүүлэх, тээвэрлэх асуудлыг Даатгуулагч болон түүнийг төлөөлж буй хүмүүс татгалзсан, хойшлуулсан.
7) Нөхөн сэргээх эмчилгээ
8) Протез (хиймэл эрхтэн), ортопед, остесинтез материал, нүдний шил.
9) Жирэмслэлт, төрөлт, үр хөндөлт, тэдгээрийн үр дагавар.
10) Шил шаазан эдлэл хагарах, баглаа боодлын хангалтгүй байдал, ачааг таних тэмдэг, тэмдэглэл муутай байснаас ачаа тээш эвдэрч гэмтэх.
11) Дараах тохиолдолд даатгалын үйлчилгээ болон нөхөн төлбөр олгогдохгүй. Үүнд, a. Даатгалын гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанаас өмнө учирсан. b. Эмнэлэгийн туслалцаа, эмчилгээ авах зорилготойгоор гадаад оронд зорчсон. c. Өвчний онош тавигдсаны дараа гадаад оронд зорчсон. d. Гадаад оронд зорчихоос өмнөх 12 сарын дотор Даатгуулагч эмчилгээ хийлгэж байсан, эмнэлэгийн хяналтанд байсан үедээ эмчийн зөвшөөрөлгүйгээр зорчсон.
12) Даатгуулагч байнгын оршин суугаа газартаа байх хугацаанд гарсан эмчилгээний зардал, даатгалын хамгаалалтын хязгаараас давсан зардал, даатгалын хугацаа дууссан эсвэл гадаад оронд зорчсоноос хойш 90 хоногийн дараа гарсан эмчилгээни

ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА

1) Даатгуулагч гэрээний нөхцөлүүд болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгалын нөхөн төлбөр авах эрх хязгаарлагдана.

2) Даатгалын тохиолдол болоход Даатгуулагч дараах үүрэгтэй.Үүнд:

a. Хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг багасгах, арилгах бүхий л боломжит арга хэмжээг авах.b. Хохирлын талаар Даатгагчид нэн даруй мэдэгдэх. c. Даатгагчид холбогдох бүх мэдээллийг саадгүйгээр гаргаж өгөх. d. Даатгагчийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн санал гаргах, төлбөр хийх эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх, хохирлыг өөрөө нөхөн барагдуулах оролдлого хийхгүй байх.

3) Даатгуулагч энэхүү даатгалын гэрээг байгуулахаас өмнө ижил нөхөн төлбөр олгогдох хамгаалалтыг өөр даатгалын компаниар даатгуулсан тохиолдолд Даатгагч нөхөн төлбөр төлөх хариуцлага хүлээхгүй.

4) Хохирлыг нөхөн төлсний дараа Даатгагч буруутай этгээдээс төлбөрийг нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах ба буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авахад Даатгуулагч Даатгагчид бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй.

5) Даатгуулагч энэ гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь илэрвэл гэрээ цуцлагдаж, нөхөн төлбөр авах боломж бүрэн алдагдах ба даатгалын хураамж буцааж олгогдохгүй болно.
DEFINITIONS ҮГИЙН ТАЙЛБАР
1) Даатгагч – Тэнгэр Даатгал болон даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг төлөх MAPFRE Asistencia компани.

2) Даатгуулагч – Даатгалын баталгаанд нэр заасан хүн буюу гэрээ эзэмшигч.

3) Төрөл төрөгсөд – Гэр бүлийн хүн, 18-аас доош насны хүүхдүүд, эцэг эх.

4) Байнгын оршин суудаг газар – Даатгуулагчийн байнгын оршин суудаг газар буюу Монгол улс.

5) Өвчин – Даатгалын гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд Даатгуулагчийн эрүүл мэндэд өвчний улмаас мэдэгдэхүйц өөрчлөлт орсон гэдэг нь хуулийн дагуу зөвшөөрөлтэй эмчлэх эрх бүхий эмчийн дүгнэлтээр оношлогдсон тохиолдол. Дараах хоёр тохиолдол энэ ойлголтонд үл хамаарна. Төрөлхийн өвчин эмгэг – удамшлын болон төрөхийн хүндрэлийн улмаас төрсөн цагаас мэдэгдэж байсан эмгэг. Архаг хууч өвчин – даатгалын гэрээ байгуулахаас өмнө уг өвчнөөр өвчилж байсан, урьд нь эмчилгээ хийлгэж байсан тохиолдол.

6) Хүнд өвчин – Биеийн эрүүл мэндэд өөрчлөлт орсны улмаас яаралтай эмнэлэгийн тусламж авах шаардлага бий болсон, Даатгагчийн эмч мэргэжилтэний багийн дүгнэлтээр аялалын явцыг зайлшгүй зогсоох шаардлага үүссэн, Даатгуулагчийн амь насанд аюул учруулж болохуйц тохиолдол.
7) Гэмтэл – Даатгалын гэрээний хугацаанд Даатгуулагчаас үл хамаарах нөхцөлд гэнэтийн гадны хүчин зүйлсийн улмаас Даатгуулагчийн биед гэмтэл бэртэл учирч, эмнэлэгийн зайлшгүй яаралтай тусламж авах шаардлагыг бий болгосон тохиолдол.

8) Хүнд гэмтэл – Даатгагчийн эмч мэргэжилтэн багийн тодорхойлолт болон дүгнэлтээр Даатгуулагчийн аялалыг яаралтай зогсоох шаардлага үүссэн буюу Даатгуулагч нас барах эрсдэл бий болсон тохиолдол.

 

9) Эмч, мэргэжилтэний баг – MAPFRE ASISTENCIA WW
Даатгуулагч би энэхүү гэрээний нөхцөлийг уншиж танилцсан ба хүлээн зөвшөөрч байна.

Даатгуулагчийн овог …………………………………  Нэр ……………………………………………

Гарын үсэг /……………………………………/

by
АЯЛЛЫН ХУВААРЬ

Аяллын чиглэл Өдөр Огноо Үнэ (1 хүн)
Бали аялал 4 шөнө
5 өдөр
10 сарын 12 3,000,000₮
Бали чөлөөт
аялал
4 шөнө
5 өдөр
10 сарын 12 850,000₮+тийз
Манжуур аялал 3 шөнө
4 өдөр
10 сарын 06
10 сарын 27
650,000₮
Жан жиа жэ
аялал
5 шөнө
6 өдөр
10 сарын 14 2,190,000₮
Япон аялал 4 өдөр
5 өдөр
10 сарын 16 3,290,000₮
Байгал нуурын
аялал
3 шөнө
4 өдөр
10 сарын 13 350,000₮
Бээжин аялал 4 шөнө
5 өдөр
10 сарын 18
Хонгконг аялал 3 шөнө
4 өдөр
10 сарын 26 2,800,000₮
Тайланд аялал 4 шөнө
5 өдөр
10 сарын 12

2,700,000₮
Лос Анжелес,
Лас вегасын аялал
6 шөнө
7 өдөр
10 сарын 25 7,900,000₮
+Визний хураамж
Европын тойрон
аялал
10 шөнө
11 өдөр
10 сарын 10
10 сарын 28
6,900,000₮
Хайнан аялал 4 шөнө
5 өдөр
10 сарын 18 2,900,000₮
Дубай аялал 6 шөнө
7 өдөр
10 сарын 24 4,400,000₮
Вьетнамын аялал 4 шөнө
5 өдөр
10 сарын 26 2,800,000₮


Аяллын чиглэл Өдөр Огноо Үнэ (1 хүн)
Бали аялал 4 шөнө
5 өдөр
11 сарын 9
11 сарын 30
3,000,000₮
Бали чөлөөт
аялал
4 шөнө
5 өдөр
11 сарын 9
11 сарын 30
850,000₮+тийз
Манжуур аялал 3 шөнө
4 өдөр
11 сарын 10
11 сарын 24
650,000₮
Жан жиа жэ
аялал
5 шөнө
6 өдөр
11 сарын 16 2,190,000₮
Япон – Далай
багшийн аялал
5 шөнө
6 өдөр
11 сарын 10 3,890,000₮
Байгал нуурын
аялал
3 шөнө
4 өдөр
11 сарын 17 350,000₮
Бээжин аялал 4 шөнө
5 өдөр
11 сарын 15
Хонгконг аялал 3 шөнө
4 өдөр
11 сарын 2
11 сарын 16
2,550,000₮
Тайланд аялал 4 шөнө
5 өдөр
11 сарын 18 2,700,000₮
Лос Анжелес,
Лас вегасын аялал
6 шөнө
7 өдөр
11 сарын 29 7,900,000₮
+Визний хураамж
Европын тойрон
аялал
10 шөнө
11 өдөр
11 сарын 9
11 сарын 18
6,900,000₮
Хайнан аялал 4 шөнө
5 өдөр
11 сарын 16 2,900,000₮
Дубай аялал 6 шөнө
7 өдөр
11 сарын 09 4,400,000₮
Вьетнамын аялал 4 шөнө
5 өдөр
11 сарын 16 2,800,000₮


Аяллын чиглэл Өдөр Огноо Үнэ (1 хүн)
Бали аялал 4 шөнө
5 өдөр
12 Сарын 14 3,000,000₮
Бали чөлөөт
аялал
4 шөнө
5 өдөр
12 Сарын 14 850,000₮+тийз
Манжуур аялал 3 шөнө
4 өдөр
12 сарын 8
12 сарын 22
650,000₮
Жан жиа жэ
аялал
5 шөнө
6 өдөр
12 сарын 07 2,190,000₮
Япон аялал 4 шөнө
5 өдөр
12 сарын 18 3,290,000₮
Байгал нуурын
аялал
3 шөнө
4 өдөр
12 сарын 29 350,000₮
Бээжин аялал 4 шөнө
5 өдөр
12 сарын 06
Хонгконг аялал 3 шөнө
4 өдөр
12 сарын 14 2,550,000₮
Тайланд аялал 4 шөнө
5 өдөр
12 сарын 09
12 сарын 23
2,700,000₮
Лос Анжелес,
Лас вегасын аялал
6 шөнө
7 өдөр
12 сарын 20 7,900,000₮
+Визний хураамж
Европын тойрон
аялал
10 шөнө
11 өдөр
12 сарын 14
12 сарын 23
6,900,000₮
Хайнан шууд
нислэгтэй аялал
4 шөнө
5 өдөр
12 сарын 22
12 сарын 30
2,500,000₮
Дубай аялал 6 шөнө
7 өдөр
12 сарын 5
12 сарын 21
4,400,000₮
Вьетнамын аялал 4 шөнө
5 өдөр
12 сарын 28 2,800,000₮